Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-30 03:38:58
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь уртын дагуу битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн доор урсацтай. Бат-Өлзий сумын орчим мөсний зузаан 78 см буюу олон жилийн дунджаас 30 см нимгэн, Хархорин сумын орчим халиа гүйсний улмаас мөсний зузаан 82 см болж зузаарсан, олон жилийн дунджаас 5 см зузаан байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол ёроолдоо хүртэл хөлдсөн. Уянга сумын орчим мөсний зузаан 116 см буюу олон жилийн дунджаас 15 см-ээр зузаан бол Арвайхээр сумын орчим мөсний зузаан 28 см буюу олон жилийн дунджийн орчим байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац голын мөсний зузаан Нарийнтээл сумын орчим ёроолдож хөлдсөн, мөсний зузаан 54 см буюу олон жилийн дунджаас 10 см зузаан байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим ёроодож хөлдсөн, мөсний зузаан 27 см буюу олон жилийн дунджаас 10 см нимгэн байна. Хөгшин Орхон гол нь ёроолдоо хүртэл хөлдсөн ба мөсний зузаан 40 см буюу олон жилийн дунджийн орчим байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР